БОР ТОЛГОДЫН ХАВАР

Музыка

Дуурь бүжгийн эрдмийн театрын гурван тенор:
Б.Гомбо-очир /МУСТА/
Г.Шижирболд/МУСТА/
Б.Батжаргал /МУСТА/
А.Энхтайван гуай 1989 онд “Залуучуудын үнэн” сонин дээрээс “Ижийнхээ ачийг яалаа даа” Б.Лхагвасүрэн гэсэн автортой шүлэг олоод ая хийснийг Ардын жүжигчин Х.Уртнасан гуай дуулж 1989 оны “Алтан намар” хөгжмийн наадамд хоёрдугаар байр эзэлж байсан түүхтэй аж. Энэхүү уран бүтээлээс хойш “Мойлхон” киноны хоёр дуу, АЖ Долгорын дуулсан “Үгүйлэн санахын романс” гээд хэдэн хэдэн “час хийсэн” бүтээл А.Энхтайван, Б.Лхагвасүрэн хэмээх хоёр хүнээс гарчээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гурван тенор “Балжийн гол” дууг шинэчилж дуулсны дараахан А.Энхтайван гуай энэ гуравт зориулж “Бор толгодын хавар” дууг зохиож өгчээ.
Гэхдээ Б.Лхагвасүрэн гуай тэртээ 80-ад оны үед “Бор толгодын хавар” шүлгээ зохиосон бөгөөд анх Монгол Улсын УГЗ Д.Баттөмөр гуай аялгуу хийж Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай дуулж байжээ.
Ая: А.Энхтайван /МУАЖ/
Үг: Б.Лхагвасүрэн /АУЗ/
БОР ТОЛГОДЫН ХАВАР

Пікірлер

    Келесі