Базарын Цэдэндамба: Микрофон өрөөндөө өнжихгүй ("Уулзах цаг" нэвтрүүлэг. 1992 он)

Эрхэм үзэгч таны амрыг эрэн мэндчилье. "Эрт дээр" үеийн нэгэн нэвтрүүлгээ та бүхэнтэйгээ хуваалцъя.
Үзүүлэх гэж буй нэвтрүүлэг маань Монголын радиогийн, тэр дундаа "Ургацын далай" нэвтрүүлгийн сурвалжлагчаар ажиллаж байсан Цэдэндамбаа гуайн тухай юм. 1992 оны өвөл буюу цагаан сарын дараахан бид: "Таны тухай нэвтрүүлэг хийх гэсэн юм аа" гэсээр түүн дээр очиход "Би микрофоноо бариад, ажил төрлөө хөөцөлдөөд явж л байя. Та нар намайг дагаад явахгүй юу" гэдэг юм байна. Ингээд л найруулагч Ө.Цэвэлсүрэнгээр удирдуулсан манай сурвалжлах баг түүнийг бүтэн хоёр өдөр даган явж, тэр дундаа ярилцаж, нэвтрүүлгийн зургаа авсан. Өөрөөр хэлбэл Цэдэндамбаа гуай бидэнтэй хамт энэ нэвтрүүлгийг хийсэн хэрэг.
Сэтгүүлчийн хувьд энэ нэвтрүүлэг надад үнэ цэнтэй. Өнөөдөр бидний дунд байхгүй ч, ажил үйлс, агуа бүтээлүүдээрээ монголчуудын сэтгэлд мөнх үлдсэн Б.Цэдэндамбаа болон зарим алдарт хүмүүсийнхээ яриа хөөрөөг авч үлдсэн утгаараа. Олон жилийн өмнө Цогзолмаа гуай надад нэг удаа: "Би ч их эртний хүн болоод байна шүү..." гэж байж билээ. 32 жилийн өмнө бэлтгэсэн нэвтрүүлгээ үзүүлж байгаа би ч, энэ үгийг одоо хэлэх бүрэн эрхтэй болж дээ... Нэвтрүүлгийг дуустал үзэж, энэ хүртэл уншсан танд баярлалаа. Та бүхэн санал бодлоо comment хэсэгт хуваалцаж, бас like дарж, сувгийг маань дагаарай.
Жич: Үзэгч та миний айхтар буржийлгасан үс, том нүдний шил, каракулан шубыг анзаарав уу? Тэр үеийн стиль, загвар нь тийм байж дээ.

Пікірлер: 26

  • @user-ganbold
    @user-ganbold28 күн бұрын

    Баярлалаа. Цаг хугацаагаар аялах шиг.. Наяад оны сүүлчийн нэвтрүүлгүүд байвал тавиарай. Нээрээ л Газар хүн хоёр гээл явдаг байсан даа. Дурсамжууд сэргээсэнд дахин баярлалаа

  • @mongol5644
    @mongol56442 ай бұрын

    Ёстой сайхан нэвтрүүлэг байна. Сэтгүүлч Оюунчимэг үнэхээр сайн бэлтгэсэн бна. Баярлалаа. ❤❤❤

  • @lhagvae
    @lhagvae2 ай бұрын

    "Машинд түлш хэрэгтэй. Хүнд бол дуу, шүлэг хэрэгтэй." гэж настан мундаг хэлж байна.

  • @demberelorsoo5945
    @demberelorsoo59452 ай бұрын

    Хүүхэд байхад намарыг Цэдэндамба гуайн дууг сонсож мэдэрдэг байлаа даа. Тэр үеийн мэдээнээс нь олж үзэх юмсан.

  • @ozatm9572
    @ozatm95722 ай бұрын

    Yostoi goy nevtruuleg bna. Eej Aaviin maani saihan ueiig dursan sanuulsan. Ikh bayrlalaa. Amjilt sain saihaniig husie.

  • @mongol5644
    @mongol56442 ай бұрын

    Цэдэндамбаа гуайн дуу хоолойг хүүхэд байхдаа радиогоор зөндөө сонсдог байсандаа.

  • @DeegiiAriya-cb2pf
    @DeegiiAriya-cb2pf2 ай бұрын

    Сэтгүүлч хүний ёс зүй сэтгэл хүн чанар энэ хүнд бүрэн заяасан бжээ❤❤❤

  • @erdendetaivanpurevee5152
    @erdendetaivanpurevee5152Ай бұрын

    Өнөөдөр энэ буурлуудын үгийг дахин нэг хүргээсэй

  • @ByaMbaa9504
    @ByaMbaa95042 ай бұрын

    Тухайн үеийн ХАА дэд сайд хүний яриаг сонсоорой. Яг л чин сэтгэлээсээ ярьж байна даа.

  • @DeegiiAriya-cb2pf
    @DeegiiAriya-cb2pf2 ай бұрын

    Бирваа гуйан энэ дууны аяыг гоё дуучнаар дуулуулсан бол одоогоор хит блх бсн бх

  • @todoonaraa3797
    @todoonaraa37972 ай бұрын

    Yamar goy nevteruuleg, yasan hovor bichleg vee❤

  • @narantuyagombo6155
    @narantuyagombo61552 ай бұрын

    Ямар Сайхан нэвтруулэг узэв дээ, Алдарт Цэдэндамбаа гуай, Алдарт Бирва гуай нарыг биширч сууна даа

  • @ganboldtsegmed3623
    @ganboldtsegmed36232 ай бұрын

    Ёстой л систем солигдох мөчийн нэвтрүүлэг байна даа!Хөгшчүүл минь талх,сүү гурил будаа ярьсаар хайсаар явсан даа😢

  • @gaba7558
    @gaba75582 ай бұрын

    Сайхан нэвтрүүлэг бна . Тэр бензин колонкын эмэгтэй бас нэг л танил хоолой байх шиг

  • @steels6103
    @steels6103Ай бұрын

    Ямар сайхан хүмүүс вэ? Энэ хүний дуу хоолой хүнд маш их соён гэгээрүүлэх ач холбогдолтой байна.

  • @surench862
    @surench8622 ай бұрын

    Баярлалаа, үнэхээр сайхан дурсгалтай бичлэг байна 🥰. Цэдэндамбаа гуай ямар хүн байсан юм бол доо гээд харахыг хүсэж бсан юм. Энэ гарч байгаа эмээ Оюун гуай мөн үү

  • @ojigbud

    @ojigbud

    2 ай бұрын

    Э.Оюун гуай мөн

  • @surench862

    @surench862

    2 ай бұрын

    @@ojigbud 😍🥰💝💖

  • @nomadicland6458
    @nomadicland64582 ай бұрын

    Ямар гоё юм бэ?

  • @jagaajagaa2553
    @jagaajagaa25532 ай бұрын

    Сайхан нэвтрүүлэг байнаа.

  • @sasukeuchiha-tj7dn
    @sasukeuchiha-tj7dn2 ай бұрын

    aguu ulsuud shvv

  • @MunkherdeneHK
    @MunkherdeneHK2 ай бұрын

    Сансарын ШТС уу?

  • @beyond883
    @beyond8832 ай бұрын

    Тэвч тэгвэл ялна гэнэ

Келесі